send link to app

Hellobaby: Хүүхэд хөгжлийн апп app for iPhone and iPad


4.6 ( 8656 ratings )
Health & Fitness Education
Developer: Mand Batdorj
Free
Current version: 1.1.4, last update: 1 year ago
First release : 20 Oct 2021
App size: 69.16 Mb

Бяцхан үр тань хорвоод мэндэлсэн цагаас эхлэн Hellobaby хүүхэд хөгжлийн цогц аппликейшн нь мэргэжилтнээр баталгаажсан зөвлөгөө мэдээллээр ээж, аав таныг зөвлөн чиглүүлэх болно.
Та хүүхдийнхээ төрсөн огноо, төрөх үеийн жин, өндөр гэх мэт мэдээллүүдийг үнэн зөв оруулснаар өсөлт хөгжлийг нь хянах боломжтой.
Hello Baby аппликейшн нь хүүхдийн тань дахин давтагдашгүй 0-2 насны өсөлт хөгжлийн талаарх мэдээллийг долоо хоног бүр дэлгэрэнгүй мэдээлэхийн зэрэгцээ хүүхдийн хэл яриа, танин мэдэхүй, хөдөлгөөн, нийгэмшихүй, сэтгэл хөдлөл гэсэн 5 ай тус бүрд хөгжлийн түлхүүр үе шатуудад хүүхдийнхээ эзэмшсэн байх чадваруудыг хянан бүртгэх боломжийг олгодгоороо онцлог юм.
Мөн та хүүхдийнхээ нойр, хоол, баас шээс, зонхилон тохиолдох асуудал болон өвчний шинж тэмдгүүд, товлолт болон сайн дурын вакцинжуулалтын бүртгэлээ хөтөлж, хүүхдийнхээ сүүлийн 6 сарын эрүүл мэндийн тайланг файлаар татаж аваарай.
Аппликейшнийн “1000 өдрийн аялал” цэсэнд зөвлөсөн зүйлсийг өдөр бүр хүүхэдтэйгээ хамт хийснээр ээж, аав та хүүхдийнхээ өсөлт, хөгжилд чухал хувь нэмэр оруулж чадна. Мөн хүүхдийнхээ эрүүл мэнд, өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай эмнэлэг, үйлчилгээний газруудын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг авч өөрийн үнэт цагийг хэмнэх боломжтой.
Аппликейшн дэх мэдээ, мэдээллийг бэлтгэхдээ жирэмслэлт болон хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, хүмүүжлийн чиглэлээр хамгийн сүүлийн үеийн баталгаат мэдээллийг түгээдэг олон улсын эх сурвалжуудыг ашиглахаас гадна манай “Эмч, экспертүүдийн зөвлөл”-ийн гишүүд холбогдох хууль, дүрмийн дагуу, монгол хүүхдийн онцлог шинж, ахуй амьдрал, практик хэрэглээтэй нийцүүлэн зөвлөгөө, мэдээллийг боловсруулж түгээдэг болно.
Салбартаа тэргүүлэгч эмч, мэргэжилтнүүд болон чадварлаг сэтгүүлч, редакторуудын бүрэлдэхүүнтэй “Hello Baby редакцын хамт олон нь “Жаргалтай үрсийн дижитал зөвлөх” уриан дор энэхүү цахим хөтчөөр дамжуулан аав, ээжүүдийн шинжлэх ухаанч мэдлэг, боловсролыг тэлснээрээ эх, үрс эсэн мэнд амаржиж, эрүүл өсөж бойжиход нь үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн гүнээ итгэж байна.
Анхааруулга:
Hellobaby аппликейшнээр дамжуулан хүргэж буй бүх төрлийн контент нь зөвхөн хэрэглэгчдэд мэдлэг, мэдээлэл түгээх зорилготой бөгөөд аливаа эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байгууллага, эмчийн хяналт, үзлэг, оношилгоо, эмчилгээг ямар ч тохиолдолд орлохгүй. Хэрэв таны хүүхдэд эрүүл мэндтэй холбоотой асуудал тулгарсан бол эмчид хандана уу. Hellobaby аппликейшнийг хэрэглэснээс үүдэн гарах аливаа асуудлын хариуцлагыг манай байгууллага хүлээхгүй болно.